x

Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (KOICA) хамтран хэрэгжүүлэх “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон албаны хүмүүс, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэн Лан, орлогч дарга Сө Хён Жэ нар оролцов.

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпорац хооронд “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь энэхүү төслийн эхлэл болсон юм.

Тус төсөл Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хаягийн мэдээлэлд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын сонгогдсон бүсэд дрон технологи ашиглан газар ашиглалтын мэдээллийн санг хөгжүүлэх, навигацын системийн мэдээллийг боловсруулах, хаягийн мэдээллийн удирдлагын системийг шинэчлэх, иргэдэд зориулсан цахим үйлчилгээний шийдлийг хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

Мөн сервер, дрон, GNSS хүлээн авагч, дата хадгалах систем зэрэг орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна албан хаагчдыг чадавхжуулах сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Гарын үсэг зурах үеэр талууд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.239)
    Газрын алба гэдэг чинь БОУАӨЯ-нд харъяалагдаж байж газараа хамгаалах ө/х бэлчээрээ хамгаалах асуудлыг ярих-хийх ёстой газар биш үү. Айлын хашааны газар хувааж өгөх чинь төрийн ажил мөн юм бол Хороо хорин нь хийчихэж болно шүү дээ. ХААЯ бэлчээрт санаа тавихгүй БОУАӨЯ санаа тавихгүй. хэн хамгаалах ёстой юм бэ. ЭНэ янзаараа монгол бэлчээргүй болох нь
    2026 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top