НҮБ-ын “хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудал”-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр \2026.05.21\ Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүний төлөөллүүд Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудал”-ын бие даасан шинжээч Грэйм Рийд болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Прокурорын байгууллагыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших болон цагдаагийн байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв.
Уулзалтын үеэр Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн баталгааг бэхжүүлэх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж ноён Г.Рийдийн Монгол Улсад хийж буй албан айлчлалд амжилт хүсэв.
НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлын Бие даасан шинжээч Грэйм Рийд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд үр дүнтэй, тууштай ажиллаж ирснийг онцлооод цагдаагийн байгууллагаас ялгаварлан гадуурхах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль сахиулах алба хаагчдыг сургах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, бусад асуултад хариулан цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.






