x

НҮБ-ын шинжээч Грэйм Рийд Монгол Улсад айлчилж байна

Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх НҮБ-ын Бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад энэ сарын 18-29-нд айлчилж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бие даасан шинжээчийг хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас 2004 онд НҮБ-ын тусгай мандат эзэмшигч, илтгэгч нарт хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу манай улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлж, Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд НҮБ, түүний системийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буйг цохон тэмдэглэв.

Бие даасан шинжээч Грэйм Рийд айлчлалынхаа үеэр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зэрэг төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах чиглэлээр баримталж буй манай улсын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцана гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top