"Мисс Монголиа" холбоо, "Эвэнтмастерс энтертаймэнт"-аас зохион байгуулсан 22 дахь удаагийн "Мисс Монголиа 2026" Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол амжилттай болж өндөрлөө.
"Мисс Монголиа-2026" шалгаруулалт болон түүнтэй хамтатган зохион байгуулсан "International awards-2026" наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид оролцжээ.
Энэ жилийн Тэргүүн мисс, "Miss International Mongolia 2026" шалгаруулалтын Үндэсний ялагчаар Ширэндэв овогтой Хүслэн тодорч, Монгол Улсаа дэлхийн тайзнаа төлөөлөх эрхийн эзэн болсон юм.
2026 оны Тэргүүн миссээр шалгарсан Ш.Хүслэн ирэх арваннэгдүгээр сард Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах 64 дэх удаагийн "Miss International" шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээнүүдийн нэгт тооцогддог тус наадамд 70 гаруй орны охид, бүсгүйчүүд өрсөлдөх бөгөөд гоо үзэсгэлэн, оюун ухаан, хүмүүнлэгийн үзэл санаа, нийгмийн оролцоог өндөр шалгуур болгон үнэлдэг онцлогтой.
"МИСС МОНГОЛИА-2026" НААДМЫН ШИЛДГҮҮД
Үндэсний ялагчид



