Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр өглөөний 8:30 цагт эхэллээ.
Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр нийт 72 иргэн бүртгүүлсэн бөгөөд эхний ээлжид 24 иргэн хамрагдахаас 17 иргэн хамрагдаж байна.
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 3 ээлжээр зохион байгуулан явуулна.



