x

БНХАУ-ын Улаанцав дахь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дата төвтэй танилцлаа

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлах баг БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотод байрладаг сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн Жүнжинь дата төвийн баазын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус бааз БНХАУ-ын томоохон хот, муж болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дата мэдээллийг хадгалах, боловсруулах, нөөцлөх зориулалттай цогц байгууламж юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж, серверийн бүх эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр шийдсэнээрээ онцлогтой.

Жүнжинь датагийн Улаанцав дахь баазын төслийг 2021 оноос төлөвлөж эхэлсэн бөгөөд 2025 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Нийт 30 гаруй га талбайг хамарсан энэхүү төсөлд 91 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 450 мянган ам метр талбай бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Одоогийн байдлаар тус дата төв 338 мянган кВт эрчим хүч хэрэглэж байгаа бол цаашид 720 мянган кВт хүртэл хүчин чадалтай болохоор серверийн төв болон дэд бүтцээ өргөтгөн барьж байгаа аж. Төвийн жилийн цахилгаан хэрэглээ 2.19 тэрбум кВт.ц хүрэх төлөвтэй ба хэрэглээнийхээ 100 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд төр болон бизнесийн байгууллагуудын мэдээллийг хадгалах 12 серверийн танхим байгуулж, 25 мянган компьютерийн тавиур суурилуулаад байна. Дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрчим хүчний төслийг 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад 1.63 тэрбум юань зарцуулсан байна.

Төслийн хүрээнд 200 мянган кВт хүчин чадалтай салхин цахилгаан станцын 26 турбин, 100 мянган кВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулан ашиглалтад оруулжээ. Нарны станцад нэг талын давхар бүрхүүлтэй, N төрлийн 710Wp хүчин чадалтай нарны хавтан ашиглаж байгаа юм. Мөн дата төвийн 220 кВ-ын дэд станцыг энэ оны 6 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулсан байна.

Төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний ашиглалтын түвшинг 96.8 хувиас дээш байхаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ ногоон цахилгааны хэрэглээний орлогыг 40 хувьд хүргэж, нийт нүүрстөрөгчийн ялгарлыг жилд 480 мянган тонноор бууруулах боломжтойг компанийн удирдлагууд онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам сургуулиудад шатрын боловсрол олгох чиглэлээр Казахстантай хамтран ажиллана 12 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 75 хувьд хүрчээ 14 мин Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хяналтын сонсгол үргэлжилж байна 19 мин Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 39 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 40 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 41 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 2 цаг 3 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 2 цаг 14 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 3 цаг 7 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 3 цаг 8 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 3 цаг 11 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 3 цаг 12 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 3 цаг 12 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 3 цаг 13 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 4 цаг 18 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 5 цаг 4 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 5 цаг 5 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 5 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 5 цаг 6 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 18 цаг 5 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
Top