НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.
Нийслэлээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр авто зам, явган замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Тухайлбал, 24 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийсэн. 18 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
COP17 бага хурал зохион байгуулагдахад 95 өдөр үлдлээ.



