x

Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа

"Хутагт, Латтимор хоёр, тив дамнасан өв" Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Энэ симпозиумд Монгол, АНУ, Их Британи, Япон зэрэг улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож, Дилав хутагт Жамсранжав болон Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал үйл хэрэг, өвийн талаар илтгэл хэлэлцүүлнэ.

Өнөөдөр МҮОНРТ, Дилав хутагт сан, Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дилав хутагт Данзанламэд "Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз монголын ард түмэнд олон талын мэдээллийг түгээж ард олныг соён гэгээрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр бид хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь МҮОНРТ төдийгүй, Дилав хутагт сангийн хувьд цаашид түүхэн судалгаа хийх, ард түмэнд мэдээлэл түгээх чиглэлээр нэлээд чухал алхам хийж байна. XX зууны үеийн Монголын тухайн үеийн түүх улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй судалгаа хийхэд их үүрэг болох гэрээг байгуулж байгаа. Дилав хутагт улс орныхоо эв нэгдэл тусгаар тогтнолын төлөө, мөн улс орноо олон улсад таниулахын төлөө НҮБ-ийн албан ёсны гишүүнээр элсүүлэхэд ямар төлөөллийн үйл ажиллагаа хийж явсныг маш нарийн дэлгэрэнгүй судалгааг энэ гэрээний хүрээнд хийнэ. Энэ хамтын ажиллагааг эхлүүлснээр цаашид илүү их мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж байна. Дилав хутагтынхаа бүтээсэн үйл хэрэг зорьсон санаа бодол талаар үнэн зөв мэдээлэл орж авахад энэ хамтын ажиллагааны хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

Дилав хутагтын өмнөх дүрийн талаар судалгаанууд хийгдэхдээ монголын эрдэмтэд нэг нэгнийхээ хийсэн судалгааг хуулаад байгаа юм шиг санагддаг.Тухайлбал Дилав хутагт Нанжийнд байсанд Төвдөд, Энэтхэг, Өвөрмонголд байсан. Эдгээр очиж байсан газарт ямар хүмүүстэй уулзаж байсан. Ямар мэдээлэл солилцож байсан талаар зорьж очиж судалгаа хийсэн хүн ховор дутагдалтай байдаг. Дилав хутагт БНХАУ, Энэхтэг төвдөд очиж байсан. АНУ руу явсан гэдэг ерөнхий зүйл ярьдаг. Тухайн очиж байсан газартаа юу хийж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бага байдаг. Өнөөдрийн бидний байгуулсан хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд Дилав хутагтын талаарх нарийн мэдээлэл судлагдаж ил гарч ирнэ гэж найдаж байна" гэв.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл "МҮОНРТ, Дилав хутагт сан,Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн гол утга учир нь Дилав хутагтын нууцаас гарсан материалууд болон Дилав хутагтын үлдээсэн өв, Дилав хутагт Оуэн Латтимор гэдэг хүнтэй нийлж монголын түүх өв соёлын талаар хэрхэн тэмцэж байсан талаарх материалтай танилцаж, баримт кино хийнэ. Мөн бичлэг баримт материалуудыг архивд авч үлдэх юм. Монголын ард түмэн энэ материалтай танилцах, ямар үйл явдал болж өнгөрсөн талаар бүх үзэгч сонсогчид хүлээж байгаа байх. Материалыг олж баримт кино хийж, архивд хадгалан үлдээнэ гэдэг нь уран бүтээлчдийн хувьд гэсэн хамгийн том боломж юм" гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top