x

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, "Тэрбум мод сан"-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-гийн захирал Б.Сайнжаргал болон арилжааны банкны захирлууд оролцож, үг хэллээ.

Мод тарих өдөрлөгт:

  • "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Цагаан алт" ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон ноос, ноолуур, арьсан ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид
  • "Тэрбум мод сан"гийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкууд, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи
  • ШУТИСийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн хэмжээнд “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 2700 мод шинээр тарьснаас “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй ААН-ын 500 орчим хүн оролцож, 1800 мод тарилаа.

Мөн энэ өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Мод тарих өдөрлөг зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд тус салбарын байгууллагууд нэгдэн нийт 8124 ширхэг мод тарилаа. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо болон түүний гишүүн байгууллагууд бусад аж ахуйн нэгжтэй хамтран оролцжээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 гаруй сая мод тарьжээ. Мод үржүүлэг болон суулгац бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 35 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top