x

"Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аян эхэллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох байгууллагуудтай хамтран "Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аяны нээлтийг 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Арга хэмжээнд 600 гаруй ахмад настан хамрагдаж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрт илрүүлэг, хордлогоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө авч, Өдөрлөгийн хүрээнд зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр үзлэг зохион байгуулагдаж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

Тус аяныг улсын хэмжээнд жил бүрийн 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, дасгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Тус аян нь ахмад настныг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх дадлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд орон нутаг бүрт тогтмол цаг, тогтсон байршилд алхалт, дасгал хөдөлгөөний үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top