x

Нэрт зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгслөө

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрбээр Монголын орчин үеийн утга зохиол, дууны урлаг, телевизийн сэтгүүл зүйд тод мөрөө үлдээсэн уран бүтээлчдийн нэг байсан юм.

Ш.Гүрбазар 1959 онд Говь-Алтай аймагт төрж, бага наснаасаа уран зохиол, яруу найрагт дурлан өсжээ. Их, дээд сургуульд сэтгүүл зүй, утга зохиолын чиглэлээр суралцаж, хөдөлмөрийн гараагаа хэвлэл мэдээллийн байгууллагаас эхлүүлсэн байна.

Түүний ажил, уран бүтээлийн замнал аймаг, орон нутгийн хэвлэлд сурвалжлагчаас эхэлж, сонин, сэтгүүлийн редакцад сэтгүүлч, радио, телевизийн редактор, нэвтрүүлэгч, ерөнхий редактор, телевизийн уран бүтээлийн удирдах албан тушаалуудад үргэлжилжээ.

Тэр дундаа Монголын үндэсний радио, телевизид болон соёл урлагийн чиглэлийн нэвтрүүлгүүдэд олон жил ажиллаж, үзэгч, сонсогчдын сайн мэдэх уран бүтээлч болсон юм. "Гүрээ ахын цайны цаг", "Амьдрал хайр дээр тогтдог" зэрэг утга уянгын, ярилцлагын нэвтрүүлгүүд нь үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Ш.Гүрбазарын яруу найраг, нийтлэл, бүтээлүүдэд эх орон, ижий аав, хайр сэтгэл, монгол ахуй, хүний мөн чанар, амьдралын үнэ цэнэ зэрэг сэдэв гүн уянгалаг илэрдэг байв. Түүний бүтээлүүд энгийн атлаа сэтгэлд ойр хэллэгтэй, монгол хүний дотоод мэдрэмжийг оновчтой гаргадгаараа онцлогтой.

Мөн тэрбээр Монголын дууны урлагт хамгийн олон хит дууны шүлэг бичсэн уран бүтээлчдийн нэгээр нэрлэгддэг. Түүний үг, шүлгээр бүтсэн "Хүн юм бол", "Тэнгэр ээж минь өршөө", "Ижийтэйгээ байхад", "Зүүдний говь", "Ээждээ очихсон", "Сэтгэлийн эгшиг", "Чамдаа" зэрэг олон дуу ард түмний дунд түгэн дэлгэрч, үе үеийн сонсогчдын сэтгэлд хүрсэн юм.

Түүний уран бүтээл, соёл урлаг болон сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн соёрхолт цолоор шагнажээ.

Ш.Гүрбазарын бүтээлүүд нь зөвхөн яруу найраг, дууны шүлгээр хязгаарлагдахгүй, монгол хүний сэтгэлгээ, хүн чанар, гэр бүл, хайр, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлсэн үнэт өв болон үлдэж байна.

Түүний үг, нийтлэл, ярилцлага, дууны шүлгүүд өнөөдөр ч олон хүний сэтгэлд эгшиглэсээр байна.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (105.119.18.121)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top