x

Монгол цэргүүд олон улсын тэмцээн дэд байрт шалгарлаа

Номхон далайн бүс нутагт Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулж, Монголын цэргүүд дэд байрт шалгарчээ.

Тодруулбал, АНУ-ын Хавайн Оаху аралд болсон энэхүү тэмцээнд Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн есөн орны цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг даван туулжээ.  Тэмцээний нийлбэр дүнгээр Их Британийн баг тэргүүлсэн бол Монголын зэвсэгт хүчний алба хаагчид удаалсныг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын цахим хуудаснаа онцолсон байна.
Монгол цэргүүд дэлхийн найман орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөн дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний “Шилдэг тасгийн захирагч”-аар тодров. Монголын багийн бүрэлдэхүүнд сургагч ахлагч А.Мөнгөншагай, ахлах ахлагч В.Балдорж, Л.Баатар, Г.Багабанди, Ц.Зоригт, ахлагч М.Гандаваа багтаж, эх орныхоо нэрийг мандуулсан байна.

Тэмцээн зохион байгуулагчид шагнал гардуулах үеэр монголчуудын төрөлхийн дайчин чанарыг онцлон дурдаж, монгол цэргүүдийн багийн ажиллагаа хамгийн супер байсныг цохон тэмдэглэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top