x

Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд ажиллалаа.

Тодруулбал, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх асуудлаар газар дээр нь ажиллав. 

Алтай хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна.

Өдгөө тус хотхонд 21 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.

Иймд өнгөрсөн онд нийслэлээс тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Тайгам Алтай” ХХК-тай зөвшилцөн нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн суудалтай сургууль байгуулахаар болсон. Гүйцэтгэгчээр “Бүрэн Одод” ХХК шалгарсан юм. Ийнхүү бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сургууль байгуулах газарт өртөж буй ус, дулааны шугамыг үе шаттай шилжүүлсэн. Гэсэн хэдий ч “Магнус капитал” ХХК нь нийслэлийн өмчид бүртгэлтэй уг талбар дээрх өөрийн өмчийн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаагаас үүдэн барилга угсралтын ажил зогсоод байна.

Уг асуудлаар “Бүрэн Одод” ХХК-ийн төлөөлөл “Бид нийслэлтэй хамтран “Магнус капитал” ХХК-ийн төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт зохион байгуулсан. Тухайн байгууллагын зүгээс хоёр нөхцөлөөр бохир, дулааны шугамыг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Тодруулбал, дулааны шугамыг туннелийн системээр хийх, бохирын насосын станцыг өөрийн урсгалаар хийвэл зөвшөөрнө гэсэн. Гэвч уг газар нь налуу бөгөөд бохирын шугам нь 700 метр тул өөрийн урсгалаар хийх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд манай байгууллагын зүгээс сургууль барих газрын хойд талд бохирын насосын станцыг шинээр барих саналыг дэвшүүлсэн боловч мөн л зөвшөөрөөгүй” гэсэн юм. 

Техникийн хувьд бохир, дулааны шугамыг шилжүүлэхэд ямар ч асуудалгүй гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал тодотгож байлаа.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Олон нийтийн эрх ашиг хөндөгдөж буй энэ үед санаатайгаар сургууль барих ажлыг гацааж байгаа тул бид ч мөн адилхан хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, “Магнус капитал” ХХК-ийн өмч хувьчлалын асуудлыг шалгана. Мөн уг нэгж талбар нь нийслэлийн өмчийн газар тул “Бүрэн Одод” ХХК-д тухайн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгч, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top