x

Үе тэнгийн дээрэлхэлтийг мэдээлэх “Надад туслаач” платформыг сургуулиудад туршиж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нээлттэй мэдээлэх “Надад туслаач” сувгийг туршилтаар ажиллуулж байна. ЕБ-ын 16, Од, Цайхун, Шарын гол сумын хоёрдугаар сургуульд ажиллаж сурагчдаас мэдээлэл авч байна.

Энэ хичээлийн жилд туршилтаар дөрвөн сургуульд хэрэгжүүлж сайжруулалт хийх нөхцөлийг тодорхойлж, ирэх хичээлийн жилээс бүх сургуульд ажиллуулахаар төлөвлөжээ.

Тус нээлттэй сувгийг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Боловсролын газар хамтран хэрэгжүүлж цахим платформ юм.

Зурагт харагдах QR кодыг гар утсаараа уншуулахад “Надад туслаач”  буюу үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх гомдол, мэдээлэл авах нээлттэй групп гарч ирнэ.

Мэдээлэл өгөх хэсэгт мэдээлэл илгээж буй сурагчийн овог, нэр, утасны дугаар зэрэг ерөнхий мэдээллийг судалгаа хэлбэрээр бөглөхөөр байрлуулжээ.

Асуумжийг бөглөсний дараагаар хэзээ, хаана, хэдэн цагт үе тэнгийн дээрэлхэлтийг харснаа болсон үйл явдалтай нь бичих юм. Тухайлбал бие махбод, зодох, чимхэх, үг хэлээр доромжлох зэрэг агуулгыг бичнэ.

Эдгээр дээрэлхэлтийн төрлүүдийг төрлөөр нь ангилж бичих цонхтой бөгөөд түүн дээр дарж өөрийнхөө харсныг бичих юм.

Туршилтаар хэрэгжүүлж буй уг цахим платформыг бүх сургуулиудад ашиглаж эхэлбэл хүүхдүүдийн дунд ил, задгай үйлдэгддэг дээрэлхэлт багасна гэж туршилт хэрэгжүүлж буй сургуулийн багш нар онцолж байна.

Дээрэлхэлтийг хараад өнгөрөх бус дээрэлхэлтийн мэдээллийг түгээдэг, хэн нэгнийг бэртэж гэмтэх, сэтгэл санааны гутралд орох зэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгон хөгжүүлж буй платформ юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top