x

Хан-Уул дүүргийн цагдаагийн эмэгтэй алба хаагчидтай уулзаж, нийгмийн асуудлыг нь хэлэлцлээ

Хан-Уул дүүрэгт орон сууцны хороолол ихээр баригдаж байгаатай холбоотойгоор хүн амын хэт төвлөрөл үүсэж буй. Энэ хэрээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэссэн.

Үүнтэй уялдуулан цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг дэмжих шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн хангамжийг сайжруулахад шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн энэ үеэр эх орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж буй шилдэг найман хаагчийг шагнаж урамшуулсан юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Өдгөө Хан-Уул дүүрэгт 336 мянга гаруй хүн оршин сууж байна. Суурьшлын бүс тэлж байгаагаас үүдэн тус дүүргийн хүн ам сар бүр 3 мянга орчим хүнээр нэмэгдэж байгаа талаар судалгаа гарсан. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулж байж амар тайван Улаанбаатар хотыг цогцлооно. Иймд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх шаардлагатай" гэв.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нь хоёр хэлтэстэй бөгөөд 390 алба хаагч, ажилтантай. Үүнээс 19.5 хувь буюу 76 нь эмэгтэй алба хаагч байна. Тус эмэгтэй алба хаагчдын зүгээс дараах саналыг дэвшүүллээ. Тодруулбал,

Ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;

Аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор техникийн болон аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх;

Ур чадвар дээшлүүлэх сургалтын боломжийг өргөжүүлэх;

Гудамж, зам талбайн камерын системийг сайжруулах;

Алба хаагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд сэтгэл зүйчийн өрөөний асуудлыг шийдвэрлэх;

Алба хаагчид гэр бүлдээ бага цаг зарцуулдаг тул хүүхдүүд болон өөрсдийнх нь боловсрол, эрүүл мэндэд анхаарах боломжийг дээшлүүлэх;

Нийгмийн баталгааг нэмэгдүүлэх хүрээнд орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг дэвшүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр алба хаагчдын асуултад хариулж, "Санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллана. Мөн нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 7 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 9 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 40 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 41 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 42 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 44 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 44 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 47 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 57 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 10 цаг 0 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 1 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 9 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 10 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 12 цаг 12 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 12 цаг 13 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 12 цаг 14 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top