БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газраас ОБЕГ-т буцалтгүй тусламжаар өндрөөс болон уснаас аврахад ашиглах багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Өндрөөс аврах ажиллагааны 28 төрлийн 98 ширхэг иж бүрэн багаж хэрэгслийг нийслэлийн Аврах ангид, уснаас авран хамгаалах хэрэгслийг 50 аврагчид гардуулсныг ОБЕГ мэдээлэв.
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера "Франц улс гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг”-ийг онцлоод иргэдийг гамшиг, ослоос авран хамгаалдаг аврагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Эдгээр багаж, хэрэгслийг хэрхэн ашиглах сургалт зохион байгуулж байгаа нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр болж байгаа ажээ.




