x

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоохыг үүрэг болгов

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Хаоюань женерал констракшн" ХХК-ийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатайг онцоллоо. Тэрээр холбогдох хууль, тогтоомж, стандарт шаардлагыг бүрэн хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалт зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг дурдав.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгч, төслийн хэрэгжилтийн явцад батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг бүрэн биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зөрчил илэрсэн талаар мэдэгдэв. Улмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгааг онцоллоо.

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул Туулын хурдны замын төсөл нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын төсөл болохыг танилцуулав.

Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулжээ. Үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ хэрэгжүүлэх зөвлөмжийг өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэв. Үүнд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоох, мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг биелүүлээгүй асуудалд холбогдох хяналт шалгалтын арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болголоо.

Ийнхүү Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн үргэлжлүүлэх шаардлагатайг холбогдох талууд онцолж, цаашид хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр ажиллахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top