x

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны 45 сая төгрөгийг улсын орлого болголоо

Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зөрчлийг тогтоож, олон улсын эрх зүйд хэвшсэн "Unexplained wealth order" жишгийг хэрэгжүүллээ.

Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450" автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох "үндэслэлгүйгээр хөрөнгөжих" буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд "Unexplained wealth order" гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат махны үнэ болон хаврын тариалалтын талаар мэдээллээ 45 мин С.Амарсайхан: Шүүхийн шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн дансыг хаах нь хууль бус үйлдэл 46 мин Хөвсгөл аймагт түргэн тусламжийн жолооч нарыг чадваржуулах сургалт боллоо 46 мин Бернарду Силва "Манчестер Сити" багаас явахаар болжээ 47 мин Хөвсгөлийн сумдад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ 48 мин Д.Дашжамцын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн УАШТ болж өндөрлөлөө 48 мин АНУ болон Иран 45 хоногийн гал зогсоох хэлэлцээр хийж байна 49 мин Одон орон судлаачид 11 мянга гаруй шинэ астероид илрүүллээ 1 цаг 35 мин Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны 45 сая төгрөгийг улсын орлого болголоо 1 цаг 35 мин БНХАУ болон ОХУ Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахад хамтран ажиллана 1 цаг 37 мин Монголд ирэх жуулчдын тоо эхний улиралд 39 хувиар нэмэгджээ 1 цаг 37 мин С.Жамбалжамц "Tour of Flanders" уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо 1 цаг 38 мин Хачгаар дамждаг халдварт өвчнүүд ба түүнээс сэргийлэх нь 2 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 17 хүн нас баржээ 2 цаг 35 мин АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшний үнэ нэмэгдлээ 2 цаг 39 мин Италийн эргийн ойролцоо цагаачдын завь хөмөрч, 71 хүн сураггүй болжээ 2 цаг 39 мин ТУЛГА 2 цаг 54 мин Ялсан нь түүхээ зохиодог 3 цаг 17 мин “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоод явчихлаа... 3 цаг 26 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 56 дуудлага бүртгэгджээ 3 цаг 57 мин
iИх уншсан
В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц та... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г... Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн т... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо...
Top