x

Ахмадын амралт, сувиллын төвийг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.

Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан нар оролцов. Энэ үеэр талууд санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цаашид энэ чиглэлээр барилга байгууламж, ногоон төгөл байгуулж, хөгжүүлэхээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ажиа гэгээнтэн сүсэгтэн олон, өглөгийн эздийн хамтаар Монгол Улсад, Улаанбаатар хотын ахмадуудад энэ төвийг байгуулан өгч байгаад талархсанаа илэрхийлье. Бид үргэлжлүүлэн энэ хашаанд ногоон байгууламжаар тохижуулахаар төлөвлөөд байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барина. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлж байгаасай гэж хүсэж байна. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа юм. Удахгүй төвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Нийслэлийн хороодын ахмадын зөвлөлүүдэд төвөө танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид дөрөвдүгээр сард багтан “Трамвай” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулна. Трамвайн эцсийн буудал ахмадын төвийн ойролцоо автобусны буудлын хойно байрлана. Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор тус төвд ахмадууд, илүү хялбар, хурдан ирэх боломжтой болно” гэлээ.

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өдөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна" гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хашаанд нь мод, зүлэг тарьж, ногоон байгууламж хийнэ гэдгээ хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top