Арвайхээр сумын ИТХ-аас “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталж, бүлгийн гишүүдэд танилцууллаа.
Тус суманд хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүний шалтгаан, нөхцөлийг бууруулахад иргэдийн идэвх оролцоо чухал гэдгийг сумын ИТХ-ын дарга Ц.Төмөрбаатар хэлж байв.
Журам нь сумын иргэд, оршин суугчдын идэвх санаачилгад суурилсан хөршийн хяналтыг бий болгож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд 13 баг тус бүрд 15 гишүүнтэй хяналтын бүлгийг байгуулан есөн чиг үүргийн хүрээнд ажиллах юм.
Журмыг үр дүнтэй хэрэгжүүлсэн ахлагч, гишүүдийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу шагнаж урамшуулна.



