x

Гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй хийн халаагуурт хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын даргын 2026 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А/16 тоот тушаалаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зөвлөмж, төслийн хүрээнд дагаж мөрдөх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Хяналт шалгалтын газраас хамтран удирдамжийн дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй шингэрүүлсэн шатдаг хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг:

-Даралтат сав, шугам хоолой, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулсан болон битүүмж, нягтын шалгалт хийж туршиж шалгасан тухай акт, баталгаажилтын хугацаанд техникийн магадлал, засвар, цэвэрлэгээ, угаалга, үлээлгэ хийсэн тухай акт зэрэг техникийн баримт бичгийн бүрдэлт, хөтлөлт шаардлага хангасан эсэх;

-Хий хадгалах даралтат савны үйлдвэрлэгчийн баталгаа бичиг болон даралтат савны паспорт, түүнд хөтлөлт баяжилт хийгддэг эсэх;

-Даралтат савтай харьцаж ажилладаг ажилтнуудыг дүрмийн дагуу мэргэжлийн сургалтад хамруулсан эсэх;

-Хоосон болон хийтэй баллон хадгалах тусдаа өрөөтэй эсэх;

-Хэмжих хэрэгслийг баталгаажуулсан тухай баримт бичиг, гэрчилгээтэй эсэх.

-Хийн үйлдвэрийн барилга байгууламжийн аянга хамгаалалт, тоног төхөөрөмжийн газардуулгын байгууламжуудыг тусад нь төлөвлөсөн эсэх;

-Газардуулгын дамжуулагчийн хэлхээний бүрэн бүтэн байдал, зэврэлтийн хамгаалалт, гагнуурын холболт, бэхэлгээ газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн эсэх;

-Галын аюулгүй байдлын холбогдох зүйл заалт хангагдсан эсэх;

-Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн холбогдох заалт хангагдсан эсэх;

-Аж ахуй нэгж,байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага норм MNS 5566:2020-ийн дагуу байрлуулсан эсэх;

-Галын автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх нөхцөлтэй танилцан, аюулгүй ажиллагаа, холбогдох хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр үзлэг шалгалтыг хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил аргазүйн зөвлөмжийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top