x

"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна

Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой "Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн, бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлжүүлэхийг зорьж байгаа юм.

Ялангуяа эвдэрч гэмтсэн тоглоом хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй тоноглол, хурц ирмэг бүхий байгууламж, гулгамтгай болон хатуу хучилт, хангалтгүй гэрэлтүүлэг зэрэг нь хүүхдийн осол, гэмтлийн гол шалтгаан болдог тул тэдгээрийг засварлах, шинэчлэх, аюулгүй болгоход онцгой анхаарахыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Мөн тоглоомын талбайн орчныг иж бүрнээр нь сайжруулж, зөөлөн гадаргуутай болгох, хамгаалалтын хашлага, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан тоглоом суурилуулах зэрэг ажлыг дүүргүүд тодорхой төсөвт өртгөөр жил бүр хийдэг ч тулгамдсан асуудал нэг ижил байгааг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул хэллээ. Түүнчлэн хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн хүсэл, санаанд тулгуурласан тоглоомын талбайн загварыг бий болгох, төрөлжсөн сэдэвт орчныг хөгжүүлэхэд анхаарахыг хэлэлцүүлгийн оролцогчид онцоллоо.

Багануур дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнхчимэг "Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, сонирхолд нийцсэн "Цагаан толгойн цэцэрлэгт хүрээлэн", шатар, цирк, автомашины сэдэвт тоглоомын талбай байгуулах, тохижилтыг илүү сонирхолтой, сургалтын элементтэй байлгавал хүүхдийн нас, сэтгэхүйд илүү тохиромжтой. Түүнчлэн хүүхдүүд өөрсдийн хүсэл, мөрөөдлөөрөө тоглоомын талбайн загварыг гаргах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна" гэв. Чингэлтэй дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдүүдийн зорчих болон тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлон, тэдгээрийг бууруулах засвар, тохижилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

Харин Багануур дүүргийн хэмжээнд нийт 36 тоглоомын талбай үйл ажиллагаа явуулж байгаагаас орон сууцны хороололд 22, гэр хороололд 14 талбай байна. Тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс тоглоомын талбайн засвар, арчлалт, цэвэрлэгээнд тогтмол анхаарч, 2023 онд 20 сая төгрөг, 2024 онд 164.5 сая төгрөг, 2025–2026 онд тус бүр 40 сая төгрөгийн төсөв батлан ажиллаж байна. Мөн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 23 байршилд 201 гэрэлтүүлэг, 11 байршилд камержуулалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайн тоог тогтмол нэмэгдүүлж, 2022 онд 3, 2023 онд 5, 2024 онд 6, 2025 онд 2, 2026 онд 3 байршилд шинээр байгуулж, тохижуулжээ.

Цаашид хүүхдийн тоглох орчныг аюулгүй орчин болгоход анхаарч камержуулах, цэцэрлэгт хүрээлэн болгож томруулах, газрыг нь шийдвэрлэх, гэрэлтүүлэг, камержуулалтад анхаарахыг хүслээ. Тоглоомын орчныг зөвхөн тоо хэмжээгээр бус, агуулга, аюулгүй байдал, хүүхдийн оролцоонд тулгуурлан бий болгохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна 1 цаг 6 мин Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа 1 цаг 7 мин Дэлхийн хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн тойм 1 цаг 8 мин "Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан сурагчидтай уулзлаа 1 цаг 8 мин АНУ Ойрх Дорнод руу цэрэг илгээж, Иран хуурай замын тулаанд бэлэн гэдгээ мэдэгдлээ 1 цаг 9 мин Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо 1 цаг 10 мин Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ 1 цаг 11 мин Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо 1 цаг 45 мин Ирэх сарын 2-нд хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ 4 цаг 7 мин Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна 4 цаг 7 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурна 4 цаг 8 мин 108 хүүхдийн тусламжийн төвд нэг долоо хоногт 1677 дуудлага иржээ 4 цаг 9 мин Э.Цэндбаатарын тулаан цуцлагдаж, WBC аваргын бүсний төлөө тулалдахаар боллоо 4 цаг 11 мин Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум”-ыг амжилттай зохион байгууллаа 5 цаг 30 мин Италийн музейгээс алдарт зураачдын гурван бүтээл хулгайд алдагджээ 5 цаг 41 мин Балбын Ерөнхий сайд асан К.П.Шарма Олиг баривчилжээ 5 цаг 42 мин Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо 5 цаг 43 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа эхэллээ 5 цаг 44 мин Хөгжлийн банкны хэргээр 861 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 5 цаг 45 мин УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 7 цаг 55 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан...
Top