x

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн тохижилтын ажил зургаадугаар сард дуусна

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натур орчим хамаардаг. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж буй. Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан.

Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана. Энэ талаар "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Манай компани 2025 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж байна. Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30 буюу маргаашаас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ.

Тухайлбал, 2100 орчим метр урт 2.4 метрийн өргөн чулуун зам барина. Ингэхдээ доод суурь бүтэц буюу газар шорооны ажлыг хийнэ. Далангийн хоёр талаар дөрвөн хэсэгт иргэд дотогш буухад зориулсан шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн доош буух налуу замын цутгалт, өнгөлгөөний ажлуудыг хийнэ.

Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина. 6000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага хийнэ. Мөн далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна" гэлээ.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс явган зам, гүүрний ажлыг хамгийн түрүүнд дуусгахыг зорьж буйгаа онцоллоо. Гүйцэтгэгч "Сила групп" ХХК нь сүүлийн 10 жил барилгын салбарт үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Тэр дундаа гадна тохижилтын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, "М-Си-Эс" группийн "Вилла виста" хотхоны гадна талын 6000 орчим ам.метр талбайн тохижилтыг иж бүрнээр нь хийсэн. "Шунхлай" группийн төв оффисын барилгын гадна тохижилтыг өнгөрсөн онд хийсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуу талын "Рио" төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод гар бие оролцсон туршлагатай компани бөгөөд гадна тохижилтын чиглэлээр ижил төстэй ажлуудыг сүүлийн дөрвөн жилд тасралтгүй гүйцэтгэж буйгаа "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатар хэллээ.

Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top