Баян-Өндөр сумын ЗДТГ-аас Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг боломжит талбай руу нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна.
Тухайлбал, А1002 авто зам дагуу буюу "Хурд" авто засварын дэргэд дугуй засварын үйлчилгээ үзүүлдэг 4 иргэн, аж ахуйн нэгжийг орон сууцны 6-р хорооллын 9,10-р байрны уулзвар дахь байршил рүү ирэх сарын 15 гэхэд нүүлгэнэ. Тухайн бизнес эрхлэгчдээс санал сонсож, боломжит байршлаар нь сонгожээ
Мөн иргэдийн хүсэлтээр тухайн хэсгийн шороон замыг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Иргэдийн санаачилгыг дэмжих" хөтөлбөрөөс санхүүжүүлж, тохижуулахаар боллоо.



