x

Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд

 -Энэ 7 хоногт болох үйл явдал-

2026 оны гуравдугаар сарын 23-29-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

3 дугаар сарын 23-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

3 дугаар сарын 23-нд:  “Монгол-Оросын бизнес уулзалт” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.

3 дугаар сарын 24, 25-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

3 дугаар сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 25-нд: Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан "Монгол ардын суут" драмын жүжгийг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.

3 дугаар сарын 25-нд: "ЖАНЦАННОРОВ" сан, ҮУИТ хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн-2026” тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулна.

3 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдөр тохионо.

3 дугаар сарын 27-нд: Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

3 дугаар сарын 27-нд: “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглоно.

3 дугаар сарын 27-нд: “Кино болон найруулгын тухай ярианууд” номын нээлт болно.

3 дугаар сарын 28-нд: Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.

Орон нутагт:

3 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймагт "Бид Сэлэнгийн үр сад" хүүхдийн урлагийн их наадмын бэлчир бүсийн шалгаруулалт болно.

3 дугаар сарын 26-27-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Самбо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Хилийн чанадад:

Швейцар улсын Фрибур хотноо болох Фрибургын олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top