x

Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Нагоягийн их сургууль хамтран Японы хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол" төслийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг ойлголт өгөх зорилгоор боловсруулсан "Боосай карт" тоглоомыг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд "Боосай карт"-ыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, картан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болгох арга хэмжээг тусгасан бөгөөд "Боосай карт" нь хүүхдүүдэд тоглоомын аргаар гамшгаас хамгаалах мэдлэг олгодог хичээлийн хэрэглэгдэхүүн юм.

Боловсролын сайдын "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Боосай карт"-ыг түгээж, хүүхдүүдэд гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг тоглоомын аргаар олгох зорилтыг хэрэгжүүлж байна.

"Боосай карт" нь тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухааны мэдээ, мэдээллийг монгол ардын зүйр цэцэн үг, эртнээс уламжилж ирсэн домог яриа хэлбэрээр бичиж, бүтээсэн гэдгээрээ ач холбогдолтой гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top