Сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж, Зуунмод сумын 3 дугаар сургуульд анх удаа шүд угаах цэг нээлээ.
Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд 20 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 1000 гаруй нь 3 дугаар сургуульд суралцдаг бөгөөд тус цэгийг байгуулснаар 500 гаруй багачууд амны хөндийн ариун цэврээ тогтмол сахих боломжтой болжээ.




