x

Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ТЭСО группийн санхүүжилтээр “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зорилтот видео хичээлийг бэлтгэн хүргэв.

Эдгээр хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотой боловсруулан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд түгээх юм. Видео хичээлүүд нь сурагчид заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглах аж.

Видео хичээлийг танилцуулах өдөрлөгийг нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд өнөөдөр зохион байгууллаа.

Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон. Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33 хувь нь тусгайлсан хөтөлбөр байхгүйн улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэсэн байна.

Эцэг, эхчүүдийн 91 хувь нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэдэг. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн нь 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй. Хүүхэд эрсдэлтэй нүүр тулж байгаагаа эцэг эхдээ хэлэхгүй, эцэг эх нь энэ талаар мэдэхгүй байна гэдэг нь цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна. Иймд төслийн хэрэгжилт цаг үеэ олсон чухал ажил болсныг өдөрлөгт оролцсон хүүхэд, багш, эцэг эхчүүд хэлж байлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му, “Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг үздэг. ТЭСО групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн онцлов.

Төслийн 350 сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top