x

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны хоёрдугаар сарын 5-ны 27 дугаар тушаалаар батлуулсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж"-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар "Мөсөн замын тээврийг хориглох тухай", Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64 дүгээр "Мөсөн замын тээврийг хориглох тухай" захирамжаар тус тус хориглосон.

Тус хориглосон шийдвэрийг зөрчиж, мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд он гарсаар тус аймагт өнөөдрийн байдлаар /2026.03.12/ мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн

  • 37.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх.
  • 37.2.3. Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах.
  • 37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх гэж тус тус заасан. 

Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй ослын 3 тохиолдол гарч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, аврах ажиллагааны үед төрийн байгууллага болон дайчлагдан ажилласан иргэнээс гарсан зардлуудыг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг зөрчвөл  Зөрчлийн тухай хуулийн

  • 5.13.4 “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.
  • 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
  • 2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээг ноогдуулдаг заалттай.

Тиймээс иргэд, тээвэрчид та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр, арга хэмжээ болон тэмдэглэлт ой зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top