x

Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ

Орон нутгийн хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэхээр болжээ.

Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхийг хориглох заалтыг тусгах санал гаргаж, дэмжсэн 4826 хүүхдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг өнгөрсөн оны 11 дүгээр сард хууль тогтоох дээд байгууллагад уламжилсан байна.

Хүүхдүүдийн энэ санаачилгыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ сарын 7-нд Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, электрон тамхийг хориглох санал бүхий өргөх бичгийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг дуулгав.

Энэ тухай Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхдийн зөвлөлөөс өчигдөр танилцууллаа.

Судалгаагаар өсвөр насныхан болон залуус электрон тамхи их хэрэглэж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Иймд электрон тамхины хэрэглээг бууруулах, иргэд, хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалах, электрон тамхины хор хөнөөл, ирээдүйд учрах хор хохирлын талаар сурталчлан таниулах зорилгоор дээрх ажлыг эхлүүлжээ.

Улмаар хүүхдүүдээс санал авах ажлыг 2-3 сарын хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top