x

Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч" шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахад бэлэн боллоо.

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой уламжлалт тэмцээн юм.

Тэмцээний зохион байгуулалт, явагдах журам, шүүлтийн талаарх нэгдсэн мэдээллийг 03 дугаар сарын 10-ны өдөр ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий оролцогчдод танилцуулж, техникийн зөвлөлгөөний хурлыг зохион байгуулж, гараагаа сугалав.

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 30 гаруй нэгтгэл, анги байгууллагын 60 гаруй түрүүч, байлдагч оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Дотоодын цэргийн 810 дугаар ангиуд шинээр оролцохоор тамирчдаа бүртгүүлснээрээ онцлог юм.

Техникийн зөвлөгөөний төгсгөлд гараагаа сугалахад Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн түрүүч, байлдагч хагалж, төгсгөлийн гарааг Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн түрүүч, байлдагч гүйцэтгэхээр боллоо.

Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага, дрон гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүртээ шилдгүүдийг тодруулна.

Тухайлбал, онолын шалгалтыг цэргийн дүрэм, оюуны чадавхын түвшин, монгол бичиг, компьютер, эсээ бичлэг, англи хэлний анхан шат, жолооны тестээс үнэлэх бол биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг "Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив"-ын I цогцолбор дасгал, 24 кг гийр өргөх, 1000 мерт гүйлтээр дүгнэнэ. Үүний зэрэгцээ уламжлалт нисгэгчгүй нисэх хэрэгсэлтэй ажиллах чадварыг нь мөн сорин юм.

Тэмцээний эхний үе шат 03 дугаар сарын 12-ны өдөр ХЗЦК-ын байрлалд, хоёрдугаар үе шат Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалыг тус тус түшиглэн зохион байгуулагдана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top