x

Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар "Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл"-ийг 2026-2029 оны хооронд хэрэгжүүлнэ. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны Хүний болон Нийгмийн хөгжлийн секторын газрын Эрүүл мэндийн мэргэжилтэн Жей Кьюн Ким манай улсад ажиллалаа.

Тэрбээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо болон Сангийн яам, Эрүүл мэндийн яам, холбогдох удирдлагуудтай уулзаж, төслийн бэлтгэл ажил, явцын талаар санал солилцов.

  • Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах
  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний эрх зүй, бодлого, санхүүжилтийн орчныг сайжруулах
  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо энэ төсөл нь манай улсад ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний үр дүнтэй тогтолцоо бий болох, эрх зүйн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд яамны зүгээс идэвх, санаачилгатай, бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн төслийн хүрээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа улс, орон нутгийн асрамжийн газруудад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, үйлчилгээ үзүүлж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, байгууллагуудын үйлчилгээ, тайлагналт, хяналт, санхүүжилтийн процессыг цахимжуулах, үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top