x

Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах зорилготой Дүүжин замын тээврийн төслийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 25/91 дүгээр тогтоолоор байгуулсан. Тус байгууллага нь дүүжин замын тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн чанартай, тогтвортой ажиллуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төслийн эхний гурван жилийн хугацаанд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллах бөгөөд инженер, техникийн ажилтнуудыг дадлагажуулан сургах, ашиглалтын үеийн техникийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэх нэмэлт гэрээг өнөөдөр /2026.03.09/ байгууллаа. Гэрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон "ПOMA" группийн Ашиглалт, засвар үйлчилгээний бизнесийн менежер Силвэйн Дубайл нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу бэлтгэх, дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад шаардлагатай техникийн зөвлөгөө, дэмжлэг, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Энэ үеэр нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотын дүүжин замын тээвэр төслийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нийтийн тээврийн салбарт анх удаа нэвтэрч буй учир ашиглалтад орсон эхний гурван жилд үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс гүйцэтгэгч тал хяналт, баталгаажуулалтыг хариуцахаар гэрээнд тусгаад байна. Энэ хугацаанд үүсч болох аливаа техникийн асуудал болон тоног төхөөрөмжийг Пома групп өөрсдийн зардлаар хариуцан ажиллана.

Дүүжин замын тээврийн төслийг анх Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг хоёр улсын засгийн газар хооронд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top