x

Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа

Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллалаа. Халхгол суманд их цас орж, үргэлжилсэн цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Тэрбээр сумын Онцгой комиссын хуралдаанд оролцож цаг үеийн мэдээлэл сонссоны дараа, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон Онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл их цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмнгэнэл илэрхийлэв.

Тус суманд 2026 оны хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд цасан шуурганд 75 өрхийн 701 иргэн, 90 хашаа саравч өртөж, 43 мянга гаруй мал урууджээ. Одоогийн байдлаар (2026.03.07) 33 мянга гаруй малыг нь олжээ. Малчид цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч уруудсан малынхаа эрэлд бүрэн явж чадахгүй байгаа ч зам харгуй гаргасан морьтой зорчих боломжит газруудаар эрлийн арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаа юм.

Гамшигт өртсөн айл өрхүүдийн хашаа саравчийг цаснаас цэвэрлэх, дарагдсан мал гаргах, зам харгуй нээх ажилд 102 техник хэрэгсэл, 378 хүн хүч дайчлан ажиллаж, нийт 1450 км зам харгуй нээхээс 1206 км замыг гаргаж, 82 өрхийн хашаа, саравчийг бүрэн цэвэрлэж дуусжээ.

Аймаг, сумын Онцгой комиссоос цаг агаарын сэрэмжүүлэг мэдээг иргэд, малчдад тогтмол хүргэх, сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл тараах, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын хандив тусламжийг зохих журмын дагуу шуурхай хуваарилах, уй гашуу тохиолдсон гэр бүлд сэтгэлзүйч ажиллуулах зэргээр гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 59 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 1 цаг 0 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 1 цаг 2 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 1 цаг 3 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 1 цаг 4 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 1 цаг 7 мин Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг шаардав 1 цаг 8 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1687 дуудлага хүлээн авчээ 3 цаг 6 мин Хүрэн баавгай хууль бусаар агнасан иргэнийг шалгаж байна 3 цаг 7 мин АТГ: Эхний хоёр сард 10 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулжээ 3 цаг 8 мин Монголын өсвөрийн жүдочид Европын нээлттэй цомоос таван медаль хүртлээ 3 цаг 9 мин Энэ хавар ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цаг 10 мин Эхний хоёр сард импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ 3 цаг 12 мин Монгол Улсын экспорт эхний хоёр сард 51.9 хувиар өсжээ 3 цаг 14 мин Газрын тосны үнэ огцом өсөж, дэлхийн хөрөнгийн зах зээл уналаа 3 цаг 16 мин Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно 4 цаг 28 мин Уулын өвгөн Али Хамэнэй 4 цаг 43 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 4 цаг 48 мин Брент маркийн газрын тосны үнэ 110 ам.доллароос давлаа 4 цаг 50 мин Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна 4 цаг 51 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top