x

Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 239, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 24, Өмчлөх эрхийн эсрэг 255, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 139, Бусад 23 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн  96.090 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 791 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067, Танхайрах 278, Хүний биед халдах 187, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 211, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.077, бусад 3013 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 162 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 49 иргэнийг 7.700.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Өвөр Монгол рестораны гадна хутга, буутай хүмүүс зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад үл таних залуучууд бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн “Б”, “Т” нарын биед нь халдаж, иргэн “Ц”-ын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдэж, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч “А” иргэн “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон.  

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-д зааснаар яллагдагчаар татаж, Прокурорын байгууллагад шилжүүлжээ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 10 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 10 цаг 5 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 10 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 10 цаг 7 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 12 цаг 38 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 12 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 12 цаг 40 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 42 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 12 цаг 42 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цаг 45 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 14 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 55 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 14 цаг 58 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 14 цаг 59 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 17 цаг 7 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 17 цаг 8 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 17 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 17 цаг 10 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 17 цаг 11 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 17 цаг 12 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top