x

Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо.

Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө.

А.Баяр "Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана" гэлээ.

Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат "Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна" гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top