x

Халхголд цэргийн алба хаагчид зам гаргаж, малчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна

Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасаар шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 6 цэргийн алба хаагч нийт таван нэгж техниктэйгээр ажиллаж байгаа билээ.

Цэргийн алба хаагчид өнөөдрийн байдлаар 5 бүлэгт хуваарилагдан Халхгол суманд хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн өвөлжөөг гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ зам дагуу таарч цасанд боогдсон автомашинуудыг татан гаргаж, иргэдийг болзошгүй эрсдлээс авран хамгааллаа.

Тэд ялалт тэмцлийн өлгий нутаг Халхгол сумынханд тусламжийн гараа ингэж сунгахын сацуу цасанд боогдоод удсан малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж явна.

Учир нь малчдад тусламж үзүүлж буй цэргийн алба хаагчдын дунд цэргийн эмч болох дэслэгч Д.Анхбаяр яваа бөгөөд тэрбээр бусад нөхөд нь хунгарласан өвөлжөөг цэвэрлэх хооронд гэрийн эздэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, даралт тогтворжуулах эмчилгээ хийхээс эхлээд тусламж дэмжлэгийг үзүүлж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top