x

АНУ-ын иргэн Говь-Алтайд дэлхийн жишигт нийцсэн хүүхэд хөгжлийн төв байгуулж байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд дэлхийн жишигт нийцсэн, дөрвөн улирлын тоглоомын төв бүхий “Хүүхэд хөгжлийн төв” ашиглалтад орно.

Энэхүү хөгжлийн төвийг АНУ-аас Говь-Алтай аймгийг зорин ирж амьдарч буй Бобби Клейтоны гэр бүр өөрийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж байна.

Тэднийх 2010 оноос Монгол Улс тэр тусмаа Говь-Алтай аймагт амьдрахаар төлөвлөсөн ба таван жилийн өмнө АНУ-аас тус аймгийг зорин ирж суурьшжээ. Амьдрах хугацаандаа энэ нутгийн ард иргэдэд юу тулгамдаж байна, ямар хэрэгцээ нэн чухал байна вэ гэдгийг олж хараад бага насны хүүхэдтэй гэр бүл болон аюулгүй орчинд жилийн аль ч улиралд хүүхэд багачуудыг хүлээж авах, ашиглах боломжтой тоглоомын төвийг байгуулахыг зорьжээ. Тэд зүгээр нэг байгууламж бус монгол ахуй, тэр тусмаа Говь-Алтай аймгийн онцлогийг илтгэсэн дотоод орчин бүрдүүлэхийг чухалчилсан байна.

Бобби Клейтон хэлэхдээ: -“Манайх долоогоос доош насны дөрвөн хүүхэдтэй. Иймд бага насны хүүхэдтэй гэр бүл, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх аюулгүй тайван орчин нөхцлийг бүрдүүлэхээр дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, хамгийн шилдэг дизейнараар дотор засал хийлгэн тав тухтай, амар амгалан газрыг бий болгохыг зорьж байна” гэв.

Ил төв нь хүүхдэд зориулсан аюулгүй байдлыг хангасан орчин үеийн тоглоомын өрөөнөөс гадна эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан халуун кофе, цай, хоолоо идэх тайван амгалан орчинд ярилцах, түр амсхийх гол хэсгээс бүрдэж буй аж.

Хүүхэд хөгжлийн төвийг зөвхөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан гэх нь өрөөсгөл юм. Энд бүх насныхан гэр бүл, найз нөхөд, хамт олноороо зорин ирж тайван орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх, сургалт хичээлд хамрагдах боломжтой юм. Тодруулбал, сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн хөгжил, хувь хүний хөгжилд чиглэсэн сургалт хичээлүүд хөтөлбөрийн дагуу энд явагдахаараа ихээхэн онцлогтой ажээ.

Хамгийн гол нь хэсэгхэн зуур хэдхэн минут ч амсхийхдээ амар тайван, чимээгүй орчинд байх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буйгаа үүсгэн байгуулагч Бобби Клейтон онцлон хэлж байлаа.

Говь-Алтай аймаг бол бидний гэр. Говь-Алтайчуудад манай гэр бүлийн өгч чадах, хүсч зорьсон ажил удахгүй биелэлээ олох гэж байгаад маш их баяртай байна. Хамгийн гол нь дэлхийн жишигт нийцсэн байгууламж, тодруулбал хамгийн сүүлийн үеийн агааржуулалтын, халаалтын систем, орчин үеийн технологиор “Хүүхэд хөгжлийн төв”-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байгуулж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлж байв.

Дэлхийн зэрэглэлийн гэгдээрээ онцлогтой ил төвөө энэ оны зургаадугаар сард ашиглалтад оруулж үүд хаалгаа нээхээр зэхэж буй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top