x

Зэвсэгт хүчний алба хаагчид Халхгол сумын малчдад тусламж үзүүлж байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техниктэй 20 цэргийн алба хаагч 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Халхгол суманд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчдын малчдадаа үзүүлж буй тусламжийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хуягт техникийн албаны дарга хошууч С.Сод-Эрдэнээс тодруулахад "Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хошууч Б.Отгонбатаар ахлуулсан бүрэлдэхүүн Халхгол сумын малчдад 3 дахь өдрөө ажиллаж байна.

Манай алба хаагчид илүү олон малчдад хүрч ажиллах хүрээнд "Ялалт", "Ташгай" багуудад хуваагдаж, цасанд боогдсон зам давааг нээх, хүн бүл цөөтэй айл өрхүүдийн өвөлжөөний хунгарласан цасыг цэвэрлэх, нүүлгэх, аймгаас явуулсан хивэг тэжээлийг түгээх ажлыг тус тус гүйцэтгэж байна. "Ташгай" багт хошууч Б.Отгонбатаар ахлуулсан 17 цэргийн алба хаагч ажиллаж байгаа. Сумын төвөөс алслагдсан гамшгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас олон бүрэлдэхүүн ажиллаж байгаа нь тэр. "Ялалт" багт ахмад Д.Ганбаяраар ахлуулсан гурван цэргийн алба хаагч зам даваа нээх, тээвэрлэсэн өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээж гамшгийн улмаас зам даваа хаагдсан байгаа учраас манай алба хаагчид өөрсдөө замаа цэвэрлэж, айлууддаа очиж байна. Тэгэхээр бага зэрэг хугацаа алдах тал байна. Одоогийн байдлаар "Ялалт", "Ташгай" багийн 50 гаруй өрх айлд өвс тэжээл хивэг хүргэж, хашаа хороог нь цэвэрлэж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Манай алба хаагчид хаа нэг сүлжээтэй айлд очихоороо л холбоонд орж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Зэвсэг хүчний Жанжин штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 15 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 2 цаг 3 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 2 цаг 9 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 2 цаг 18 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 2 цаг 23 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 30 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 2 цаг 34 мин Хөгжих үү, хоцрох уу? 2 цаг 41 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 2 цаг 58 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 21 цаг 28 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 21 цаг 28 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 21 цаг 39 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 22 цаг 8 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top