x

ОУВС-ын төлөөлөгчид цалин, тэтгэврийн тогтолцооны асуудлаар Монголд ажиллаж байна

Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны асуудлаар Олон улсын валютын сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалин хөлсний бүтцийг оновчтой холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой салбарын хуулиудаар ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүлэлт, хамрах хүрээг нэг жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Түүнчлэн, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлж, шинэчлэлийг үе шаттай хийж байна. Цаашид бусад улс орнуудад тулгарч байгаа хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр тэтгэврийн зардал нэмэгдэж байгаа нь Монгол Улсад мөн адил тулгарч эхэлж байна.

Үүнтэй холбоотойгоор тус яамнаас "Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай" болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулж байгааг онцоллоо.

ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 10 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 10 цаг 5 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 10 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 10 цаг 7 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 12 цаг 38 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 12 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 12 цаг 40 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 42 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 12 цаг 42 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цаг 45 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 14 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 54 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 14 цаг 58 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 14 цаг 59 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 17 цаг 7 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 17 цаг 8 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 17 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 17 цаг 10 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 17 цаг 11 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 17 цаг 12 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top