Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг.
Энэ жил "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна хэмээн Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно.



