x

Д.Ганхуяг: Баярын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам тээврийн осол олон гарсан

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай сар шинийн баяр, амралтын өдрүүдэд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байсан талаар тодруулжээ.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийт хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Битүүн болон шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 1200 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мөн 19 хүн зам тээврийн ослоос шалтгаалан гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл бий. Энэхүү мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Гэмтсэн хүмүүсийг илүү нарийвчлаад үзвэл хүүхэд тав байгаа. Үүнийг өмнөх оны үетэй харьцуулахад гурван хувиар буурсан гэх дүгнэлт гарсан. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байгаа.

Орон нутаг руу чиглэсэн урсгалын хувьд ачаалал багатай байсан гэх дүгнэлт гарсан. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжээд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан юм. Нийслэлээс гадагшаа 50,100, 150 км-ийн радиуст хөдөлгөөнт эргүүлүүд ажилласан. Харин нийслэлд цагдаагийн байгууллагын бүх алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжээд, бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн сийрэгжүүлэлт, зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Дээрээс нь цагдаагийн байгууллагаас “Манай хаалга танд нээлттэй” гэх уриалгыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, зочилж, золгож ирж буй хүмүүстээ хашааны хаалгаа нээж өгөөд, бусад замын хөдөлгөөнд оролцогчдод гудамж, талбайгаар саадгүй явж өнгөрөх арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд ч идэвхтэй нэгдсэн. Үүний үр дүнд өмнөх оны сар шинийн баяраас маш бага түгжрэлтэй байсан гэх судалгаа гарсан. Хэдэн хувийн бууралттай байсан гэдэг нь Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр нэгтгэгдэж байгаа. Эцсийн хариу хараахан гараагүй байна.

-Тэгвэл сар шинийн баяр, амралтын өдрүүдэд орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан бэ?

-Орон нутгийн замд тодорхой хэмжээнд ачаалал үүссэн. Цагдаагийн байгууллагаас тухайн цэгүүдэд хяналт, шалгалт хийх замаар хөдөлгөөний хүндрэл багатай давлаа. Шинийн гуравны 15:00 цагаас эхлээд цас орж, цаг агаарын хүндрэл үүссэн шүү дээ. Нутгийн хойд хэсэг, баруун аймгуудын зүүн хэсгээр цасан шуурга шуурсантай холбогдуулан хэд хэдэн аймгийн замын нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа Завхан аймгийн Загастайн даваа, Архангайн Цагаан даваа, Солонготын даваа, Төв аймгийн 124-ийн даваа гэх мэт даваанууд шөнийн цагаар хаагдаж, боогдсон. Тухайн зам, давааг аймаг орон нутгийнхан, цагдаа, онцгой байдлын байгууллагууд хамтран нээж, хэвийн байдалд оруулсан. Төв аймгийн Жаргалантын тойрог дээр олон тооны автомашин холбогдсон зам тээврийн осол гарснаас үүдэлтэйгээр Зүүнхараа, Дархан-Уул чиглэлийн зам түгжирсэн асуудал ч үүссэн. Мэдээж, ослыг хэмжиж аваад хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан. Одоогоор хаагдсан, боогдсон зам, даваа, гүвээ байхгүй.

-Сар шинийн баяраар орон нутгийн замд гарсан осол нь ихэвчлэн ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ?

-Ихэвчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой байна. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цасан шуургатай холбоотойгоор зам тээврийн олон осол гарсан. Энэ нь дөрвөн метрээс цааш үзэгдэх орчин харагдахгүй нөхцөлд иргэд маань шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэж буйтай холбоотой. Түүнчлэн гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлүүд нөлөөлж буй юм. Халтиргаа гулгаатай зам дээр тээврийн хэрэгслээ зогсоож чадах хэмжээний хурдтай явах зохицуулалттай байдаг. Гэтэл иргэд халтиргаатай байсан ч маш хурдтай явж байна. Энэ нь өөрөө зам тээврийн ослын эрсдэлийг дагуулаад байгаа юм. Мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийснээс үүдсэн ослууд ч гарсан. Өгсүүр газар, үзэгдэх орчин хзгаарлагдмал байхад, тойрог зам, даваан дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд, амжихгүй хоорондоо мөргөлдөж, онхолдож буй зам тээврийн ослууд ихээр бүртгэгдэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэгдүгээрт, хурдаа тохируулаарай. Хоёрдугаарт, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд битгий хийгээрэй гэх анхааруулга, сэрэмжлүүлгийг үргэлж хүргэж байна.

Ш.Жамъяндорж: Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар буурсан

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж: 

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 5022 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэхүү мэдээллийг илүү нарийвчлаад үзвэл нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайлах 31, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 33, залилан мэхлэх шинжтэй 18 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн. Түүнчлэн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай иргэд ч аливаа баяр ёслолыг соёлтой тэмдэглэн өнгөрүүлдэг болсон гэдэг нь үүнээс харагдаж байна шүү дээ. Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчэнлин хийдэд ном хурах зэрэг үйл ажиллагаанд 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Х.Бурмаа: 

-“Нийслэлийн хэмжээнд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гал түймрийн 18, аврах ажиллагааны 13 дуудлага бүртгэгдсэн. Аврах ажиллагааны 13 дуудлага мэдээллийн дийлэнх хувийг цасанд суусан, төөрсөн дуудлага эзэлж байна. Энэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл, цасан шуурганаар төөрсөн, цасанд суусан дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллаж 21 хүүхэд, 42 том хүнийг авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн баярын өдрүүдэд Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа” гэв.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 11 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 11 цаг 11 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 11 цаг 13 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 13 цаг 44 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 13 цаг 45 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 13 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 48 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 13 цаг 48 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цаг 51 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 16 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 1 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 16 цаг 4 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 16 цаг 5 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 18 цаг 13 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 18 цаг 14 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 18 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 18 цаг 16 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 18 цаг 17 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 18 цаг 18 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top