Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулах зохицуулалт хийж, уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсч байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээгээд байна.
Сүнжин гранд
Урт цагааны зогсоол
Тэнгэр плаза (Тэсо)
3,4 хороолол (13 сургууль)
Чингис зочид буудал (урд зогсоол)





