x

Ерөнхий сайд Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг даалгалаа

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх "Улаан морин" буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал,

Сар шинийн баярын хугацаанд гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, аврах, гал унтраах хүч хэрэгслийн 24 цагийн жижүүрлэлтийг зохион байгуулах, пийшин, зуух, яндан, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянд:

Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, аваарын бригад, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах, баярын өдрүүдэд төлөвлөгөөт засвар, хязгаарлалт хийхийг хориглохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд:

Орон сууцны дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээний осол, саатлаас урьдчилан сэргийлэх, сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран дуудлага, шуурхай засварын тогтолцоог бүрэн ажиллуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт:

Аймаг, сум, хот хоорондын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, осол их гардаг цэгүүдэд нэмэлт пост, эргүүл ажиллуулах, цас, мөс цэвэрлэх техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт:

Яаралтай тусламжийн 103 төв, дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангах; Хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх эрүүл мэндийн сэрэмжлүүлэг хүргэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд:

Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, хадгалалтын хяналтыг чангатгах, үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар шаардлага хүргүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Шадар сайд Т.Доржханд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

Гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top