x

Монгол, Орос улс хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллана

Энэ жил Монгол, Орос улс дипломат харилцаа тогтоосны 105 жил, Орос Улсад анхны монгол хүүхэд суралцахаар явж, хүүхдийн салбарт гадаад харилцааны эхлэл тавигдсаны 100 жилийн ой тохиож байна.

УИХ даргын ОХУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд ХГБХХЕГ-ын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова Беловатай уулзаж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох талаар хэлэлцлээ. Үүнд:

- Хоёр улсын хүүхдүүдэд зориулсан зуслангийн тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

- Орос Улсын хүүхдийн зуслангийн зохион байгуулалт, туршлагаас судлах;

- Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах арга зүйн сургалтыг хосолсон байдлаар зохион байгуулах;

- Эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлүүдийг дэмжих

- Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах;

- Хүүхдийн хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Орос, Монгол Улсын соёлыг сурталчлан таниулах зэрэг саналуудыг солилцож, хамтран ажиллахаар болов.

Монгол Улсын хүүхдийн салбарын зуун жилийн түүхэнд хүүхдийн сайн сайхны төлөөх тус улсын дэмжлэг, хамтын ажиллагаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Цаашид энэ туршлага сэргэж, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр найрамдалт харилцаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top