Монгол Улсын Үндэсний номын сан болон АНУ-д байрладаг Азийн Өвийн Сан /Asian Legacy Library/ төрийн бус байгууллагын хооронд байгуулсан долоон жилийн хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болж тус номын санд “Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл"-ийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд 2018-2025 оны хугацаанд 11.359 баринтаг судрыг бүртгэлжүүлж, 199.986 гарчгийг каталогт оруулсан байна. Үүнээс 9.930 баринтаг судрын 3.026.668 хуудсыг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй ховор, үнэт судрын томоохон хэсгийг ийнхүү бүртгэлжүүлж, цахимжуулснаар хадгалалт, хамгаалалт сайжирч, судлаачид ашиглах боломж нэмэгдсэн байна.



