x

Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ

Монголчууд өвөг дээдэс, хүн төрөлхтний өмнө газар нутаг бэлчээрээ хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэгээрээ олон улсад манлайлах чухал хариуцлага хүлээж байна.

Эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирэхдээ байгальтайгаа зохицон дөрвөн улиралдаа нутаг сэлгэн нүүж байгалиа хамгаалдаг. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн ертөнцийг үзэх үзэл, зарчим, уламжлал, бэлчээр сэлгэх аргачлалаараа олон улсад үлгэр дууриал болох, өөрсдийгөө харуулах боломж ирж буйг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрлэгчдийн олон улсын жил 2026” үндэсний нээлтийн үеэр онцоллоо.

Монгол түмний өвөг дээдэс Модун шанью “Газар бол улсын үндэс” хэмээн хэлсэн нь Хүннүгийн нэгэн шастирт тэмдэглэгдсэн нь манай ард түмэн бэлчээр, газар нутгаа хамгаалах эртний түүхтэйг гэрчилнэ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн нүүдийн соёл иргэншлийн төв болж, нүүдлийн соёлыг дэлхийнхтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн бол үндэсний аюулгүй байдлын бодлогод ч газар нутаг, өв соёлоо оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа гэсэн байдаг. Энэ нь бид өдий хүртэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн илрэл юм. Иймд бэлчээрийн доройтол, цөлжилтөд малчид, өв тээгчдийг буруутгадаг ойлголтыг Монголд төдийгүй олон улсын түвшинд засаж, зөв ярих ёстойг Д.Бум-Очир хэлсэн үгэндээ онцлов.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оныг олон улсын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил” хэмээн 2025 оны 12 дугаар сард зарласныг манай улсад “Чингис хаан” үндэсний музейд  өнөөдөр нээлээ.

Олон улсын жил нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Мөн дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдалд хандуулж, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчлан таниулах ач холбогдолтой.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил” нь Улаанбаатар хотноо энэ зун зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-тай давхцаж буй нь энэ үйл хэргээ гүйцэлдүүлэхэд таатай нөхцөл болж байна.

Манай хүн амын 10 хувь нь нүүдлийн мал аж ахуйн эрхэлдэг нь бидний түүх, омогшил, ондоошил, соёл, уламжлал. Монгол хүн бүр малчин өвөг дээдэс, удамтай өв тээгчид. Өвөг дээдэс нь малчин байгаагүй бол монгол хүн биш” гэдгийг Д.Бум-Очир тодотгоод, “Олон судалгаа харахад бэлчээр доройтуулдаг маш олон хүчин зүйл байдгийн ердөө нэг нь мал. Нүүдлийн мал аж ахуй байгальд ээлтэй уламжлалт арга барилтай. Газар доройтох шалтгаан нь цаг уурын өөрчлөлт. Бэлчээр сэлгэн нүүдэг нь байгальд нөхөн сэргэх боломж олгож, хамгаалж буй хэрэг. Цөөн хүн нүүхгүй байхыг үгүйсгэхгүй ч бэлчээрээ цөлжүүлье гэж боддог нэг ч монгол хүн үгүй. Бэлчээрийн мал аж ахуй тогтвортой амьдралын хэлбэр гэдгийг зарим эрдэмтэн эсэргүүцдэг. Үүнийг шинжлэх ухаанаар эцэслэн шийдээгүй байхад малчдыг буруутгаж болохгүй” гэлээ.

Харин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, “Малчид бэлчээр сэлгэн нүүх нь багасаж, малаа өсгөн суурин амьдрах болсноос газар доройтож байна. Бэлчээрээ сэлгэх, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэндийг сайжруулахаар орон нутгийн хөгжлийн төв байгуулна. Энд мэргэжлийн сургалт явуулах, түүхий эд бэлтгэхдээ анхан шатны арчилгаа хийх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж түрээслүүлэх юм. Төрөөс хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл олгон, татварын таатай орчин бүрдүүлж, экспортыг дэмжихэд анхаарч байна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалт хариуцсан төрийн байгууллагатай болох нь зүйтэй. Өвөлжөө, хаваржаа орчмын 0.1 га газрыг үйл ажиллагаа эрхлэх зорилгоор давуу эрхтэй эзэмшүүлэхээр хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн”-ийг дуулгасан юм.  

Тэрбээр, "Олон улсын жил зарлуулах Монгол Улсын санаачилгыг дэмжсэн 102 улс, хамтран санхүүжүүлэгчээр санал өгч баталгаажсан 61 улсын Засгийн газар, НҮБ, бусад байгууллагын дэмжлэг, санаачилга, хамтын ажиллагааны дүнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” зорилгоо биелүүлж, малчдын дуу хоолойг дэлхийн бодлого боловсруулагчдын сонорт хүргэнэ гэж итгэж байгаа"-гаа хэлэв.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил”-ийн нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад оролцож, Монгол Улс COP17-г зохион байгуулах бэлтгэлээ идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ.

Энэ үеэр БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Олон улсын жил нь бэлгэдэл биш өөрчлөлтийн эхлэл байх ёстой тул малчдын тусламжтай ус, бэлчээрээ хамгаалан хөрөнгө оруулж үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. СОР17-гоос гарах бодлого шийдвэр, амлалт бүрийг хэрэгжүүлэхийг зорино. Бэлчээр бол хүнс, ус, амьжиргаа, уламжлалт мэдлэгийн суурь юм. Мэдлэгийг үйлдэл, үйлдлийг тогтолцоо болгох жил байх ёстой” хэмээв.

Монгол Улс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг цөөн орны нэг бөгөөд газар нутгийн 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бэлчээр, хүн амын 30 хувь нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top