x

Нэг өдөрт 24 иргэн залилуулж, 115 сая төгрөгөөр хохирчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.02.04/ 24 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Дээрх 24 гэмт хэргийн 5 нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна.

Энэ бол залилах гэмт хэргийн ердөө ганцхан өдрийн тоо. Хусдаг сугалааны хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх, үнэт чулуу худалдан борлуулах, виз мэдүүлэг, орон сууц худалдах, түрээслэх, цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг гэмт хэргүүд өдөр бүр бүртгэгдэж байна.

Өчигдөр бүртгэгдсэн хэргүүдээс онцолбол

"Өөрийн данснаасаа мөнгөө залилууллаа" гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй "Б" нь Монгол саятан, Алтан аз, Хааны баялаг, Ичиган лоттерей гэх хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19.648.000 төгрөг;

"Газар зарна гэх зарын дагуу холбогдож залилуулаа" гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эмэгтэй, "Ө" нь фейсбүүк дэх хуурамч зар, мэдээллийн дагуу холбогдож, 15 сая төгрөгөө залилуулсан байна.

"Яаралтай хүүтэй мөнгө зээлээч гэх зурвасын дагуу холбогдож, залилуулаа" гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй "О" нь бусдын хакердуулсан хаягаас ирүүлсэн зурвасын дагуу 3 сая төгрөг шилжүүлж, залилуусан байна.

Иргэд Та бүхэн цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлах, мөнгө, санхүүтэй холбоотой зурвас мэдээллийг нягтлах, хусдаг сугалаа зэрэг хуурамч дамжуулалтад итгэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 48 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 51 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 55 мин Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу-Дабид дайныг зогсоох асуудлаар уулзав 1 цаг 25 мин Нэг өдөрт 24 иргэн залилуулж, 115 сая төгрөгөөр хохирчээ 1 цаг 30 мин Илон Маск $800 тэрбумтай дэлхийн анхны хүн боллоо 2 цаг 42 мин Монгол сурагчид Цээж тооллын дэлхийн аваргад амжилттай оролцлоо 2 цаг 43 мин Чөтгөрийн өдрийн тэмдэглэл: Эпштейны файлуудын чочирдуулам баримтууд 2 цаг 50 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, Үндэсний баялгийн сангийн асуудлыг хэлэлцлээ 3 цаг 22 мин Унгарын ОТП банк Монголын банкны салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв 3 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн 3 цаг 26 мин Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана 17 цаг 53 мин УИХ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 55 мин СХД-т усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 17 цаг 56 мин Нөөцийн махыг 385 цэгт жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 17 цаг 57 мин Авлигатай тэмцэх газрын тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө 17 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн 18 цаг 2 мин УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон Улсын Парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 19 цаг 54 мин Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо 19 цаг 55 мин Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгоно 19 цаг 57 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top