x

Ховд аймагт ингэний сүүний үйлдвэр байгуулна

БНХАУ-ын Алтай аймгийн Шиньжяны Ваньюань биотехнологийн группийн ерөнхий захирал Чен Ганлян, дэд захирал Гуо Жичян, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хуантин болон бусад инженер техникийн ажилтнууд Ховд аймагт зочиллоо.

Тус ажлын баг энэ сарын 3, 4-нд Ховд аймагт ажиллах юм.

Ажлын баг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Ховд аймагт ингэний сүүний үйлдвэр байгуулах асуудлаар ярилцжээ.

Мөн үйлдвэр барих асуудлыг судлах, газар дээр нь танилцах, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон гааль, татвар, хөнгөлөлт урамшууллын талаар санал солилцов.

Улмаар хамтарсан ажлын баг байгуулж, үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа БНХАУ-ын Алтай аймагт албан айлчлал хийх үеэрээ Алтай хотын Буурал тохой сумын Шиньжян Ванюань ингэний сүүний үйлдвэр - биотехнологийн корпорацтай танилцаж, тус үйлдвэрийн салбарыг орон нутагтаа нээж хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ ажлын үр дүнд холбогдох албаны төлөөлөл ийнхүү Ховд аймагт ажиллаж байгаа талаар ЗДТГ-ын цахим хуудсаар танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top