x

Хүүхдийг зам тээврийн болон ахуйн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг өргөжүүлнэ

"10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аргачлал" сургалтыг 2025 онд 150 цэцэрлэгт зохион байгуулж, 11,000 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамруулсан байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 700 гаруй удаагийн сургалтаар 60,000 орчим эцэг эх, асран хамгаалагч тус сургалтад хамрагдаад байна.

2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн "Хүүхэд зорчиж байна" ТББ-тай хамтран сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй 2 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтад 100 хувь хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашид тус сургалтыг хүүхдийн ахуйн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргачлал болгон өргөжүүлэх юм. Жил бүр дунджаар 50,000 орчим хүүхэд ахуйн осол эндэгдэлд өртдөг бөгөөд тэдгээрийн 80.1 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтад байх үедээ өртсөн байна.

Энэ нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэл, ахуйн осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргачлалыг бүрэн эзэмшээгүй, энэ талаарх мэдлэг дутмаг байгааг харуулж байна.

Иймд хүүхдийг боловсролын байгууллагад хамрагдаж эхэлсэн цагаас нь эхлэн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг ахуйн болон бусад төрлийн эрсдэлээс хамгаалах арга зам, тэдгээрийн эрсдэлийг таниулах сургалтыг зохион байгуулах нь нэн чухал асуудал юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top